Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад алдагдсан боломж” гэж. Энэ нь “...Хэрвээ тэр үед хийчихсэн бол ийм алдагдал хүлээхгүй байсан” гэсэн утгатай. Харамсалтай нь бид алдсанаа ч мэдэхгүй явж ирсэн учраас алдагдсан боломжоо тооцож чадахгүй байгаа юм.
Гэхдээ хожуу ч гэсэн “...алдсан байна” гэдгээ ойлгосон. “...Оргүйгээс охинтой” гэдэг шиг ядаж энэ хүрээд ойлгосон нь сайн хэрэг.
Алдагдсан боломжийн эхэнд яахын аргагүй Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төсөл бичигдэж байна. Аргагүй л дээ, үнс болоход өдөр өдрөөр ойртож буй нүүрсний олборлолт, борлуулалт тэр боомтуудын хил холболт гацсанаас шууд хамаарч байна.
Ер нь бол “…Би авахгүй бол чи ч авахгүй” гэдэг ашиг сонирхлуудын зөрчил энэ төслийг гацаасан байдаг. Энэ нь эзэнтэйгээ, юутайгаа улам бүр тодорхой болж байна.
Одоогоос яг 10 жилийн өмнө Монголын Засгийн газар “Гашуунсухайт төмөр зам” хамтарсан компанийг байгуулж байсны ард энэ бүхний зангилаа явж байжээ.
Тодруулбал, 2014 оны гуравдугаар сарын 21-нд Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбосон төмөр замыг барьж, ашиглах чиг үүрэгтэй “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийг байгуулахаар шийдсэн. Хамтарсан компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, 49 хувийг “Шеньхуа” компани эзэмшихээр болов. Энэ хүрээнд 2014 оны дөрөвдүгээр сарын 7-нд Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, Хятадын “Шеньхуа” компанийн оролцоотой хамтарсан компанийг байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан. Анхны ТУЗ-ийн даргаар нь Жоу Тие Жун, ТУЗ-ийн гишүүдээр Л.Оюунбат, Д.Дагвадорж, С.Цэвэгжав нарын 10 хүн ажиллаж байжээ.
Харин гүйцэтгэх захирлаар нь Хөхөөгийн Ганболд томилогдсон. Түүнийг мөрдөх байгууллагынхан нэлээд хэдийнээс шалгаад эхэлжээ. “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үетэй холбоотой аж. Тэгвэл Х.Ганболд мөрдөн байцаалтын үед “Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшил дэх хувь хүмүүс, улстөрчдийн үүрэг роль, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын талаар “гашуун түүх”-ийг хүүрнээд эхэлжээ. Х.Ганболдын ярианд “алдагдсан боломж”-д холбоотой нэртэй улстөрчид, бизнесмэнүүд нэр дурдагдсан нь Монголын улс төрийг давалгаалуулаад авав бололтой. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл болно. Х.Ганболдын тухайд Увс аймагт төрсөн. Чехэд дээд боловсрол эзэмшсэн. Энэ ажилд томилогдохоосоо өмнө улс төрийн идэвх сайтай нэгэн байв. АН-ын ҮЗХ-ны гишүүн асан, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан, тус нам дахь Алтангадас фракцад харьяалагддаг байсан. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Иргэдийн сонголт төв”-ийн тэргүүний хувьд “…Сонгуулийн төв байгууллагын хуулийг өөрчилж, одоогийн СЕХ-г дахин шинэчлэхгүй¬гээр УИХ-ын сонгуулийг явуу¬лах аргагүй. Одоо үйлчилж байгаа хуулиуд нь СЕХ-нд хэтэрхий том эрх олгосон. Өөрөөр хэлбэл шүүхийн шийд¬вэрлэх асуудлыг, СЕХ-нд олгож, хэмжээгүй эрхтэй болгосон” гэж байжээ. Х.Ганболд ингэж явахдаа буюу 2001-2009 онд “Баярс констракшн” ХХК-д, 2010-2012 онд Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанд, 2013 онд “Шинротте” ХХК-д, 2014 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 2014-2015 онд “Гашуунсухайт төмөр зам” ХХК-д, 2019 онд ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнд ажиллаж байжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 237 (7481)
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.