Хөвсгөл аймгийн Рашаант сумын "Дөрөө” нуурын мөс цөмөрч, автомашин суусан тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 2-ны 17.30 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход, “Mighty-2” загварын ачааны автомашины хойд хэсэг нуурын мөс рүү цөмөрч далд орсон байдалтай байжээ. Улмаар алба хаагчид 6 цаг ажиллаж, автомашиныг татан уснаас гаргасан байна.