Атланта Хокс "NBA Cup" тэмцээний шилдэг дөрөвт үлдлээ

Атланта Хокс

NBA-ын цомын төлөөх шилдэг найман багийн тоглолтууд өчигдөр болон өнөөдөр болж дууслаа. Өнөөдрийн эхний тоглолт Атланта Хокс баг Нью-Иорк Никс багийн талбайд зочлон тоглож 108-110 харьцаагаар хожиж шилдэг дөрөвт үлдэж ням гарагт Милоуки Багс багтай Лас Вегаст тоглохоор боллоо.

Тус тоглолтод Трэй Янг 22 оноо, 5 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлин Жонсон 21 оноо, 15 самбар, 7 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалт, Клинт Капела 11 оноо, 13 самбар, сэлгээнээс ДиАндрэй Хантер 24 оноог авсан байна. Эсрэг багаас Жош Харт 21 оноо, 8 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майкл Бриджс 19 оноо, Карл Энтони Таунс 19 оноо, 19 самбар, 5 дамжуулалт, 3 таслалт, 3 хаалтыг гүйцэтгэжээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ