Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

2024 оны хүндийг өргөлтийн ДАШТ арванхоёрдугаар сарын 6-15-нд Бахрайны Манама хотноо болж байгаа байна.

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг 81 кг-ийн жинд хүч сорилоо. Манай тамирчин огцом өргөлтөөр маань 116 кг-ийг, түлхэлттэй өргөлтөөр 137 кг-ийг өргөж, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт, харин огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс зүүсэн тав дахь медалиа ийнхүү хүртсэн байна.

Түүний жинд 16 тамирчин тамирчин өрсөлдсөнөөс БНХАУ-ын Ляо ГуйФан 278 кг (123+155)-ийг өргөж алт, Египетийн Сара Ахмед 262 кг (113+149)-ийг өргөж мөнгө, БНАСАУ-ын Ким Кью Рин 261 кг (114+147)- ийг өргөж хүрэл медалийг хүртлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ