Милоуки Багс NBA-ын цомын төлөөх тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ

Милоуки Багс NBA-ын цомын төлөөх тэмцээний аваргын төлөө шалгарч үлдлээ

NBA-ын цомын төлөөх тэмцээний бүсийн аваргын төлөөх хоёр тоглолт боллоо. Дорнод бүсийн цомын аваргын төлөө Милоуки Багс болон Атланта Хокс багтай Лас Вегаст тоглолоо. Тоглолтын эхний хагаст зургаан оноогоор тэргүүлсэн Багс гуравдугаар үед тааруухан тоглолт үзүүлж нэг оноогоор хоцорч дууссан юм. Шийдвэрлэх үеийн төгсгөлийг Яннис гайхалтай хийснээр 110-102 харьцаагаар Багс хожлоо. 

Улмаар улирал дундах тэмцээний аваргын төлөө мягмар гарагт Оклахома Сити Тандер багтай тоглохоор боллоо.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 32 оноо, 14 самбар, 4 хаалт, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Диман Лилард 25 оноо, 6 самбар, 7 дамжуулалт, 3 таслалтыг гүйцэтгэсэн байна. Эсрэг багаас Трэй Янг 35 оноо, 7 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлн Жонсон 15 оноо, 10 самбар, сэлгээнээс ДиАндрэй Хантер 15 оноог авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ