Шэй Гилжус Александр 32 оноог авч, баг нь хожлоо

Шэй Гилжус Александр 32 оноог авч, баг нь хожлоо

NBA-ын цомын төлөөх тэмцээний бүсийн аваргын төлөөх хоёр тоглолт боллоо. Өрнөд бүсийн цомын аваргын төлөө Оклахома Сити Тандер болон Хьюстон багтай Лас Вегаст тоглолоо. Тоглолтын эхний хагаст нэг оноогоор хожигдож дуусгасан Тандер гуравдугаар үед долоон оноог илүү авснаар тэргүүллийг авсан бөгөөд шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй явсаар 96-111 харьцаагаар Тандер ялалт байгууллаа.

Улмаар улирал дундах тэмцээний аваргын төлөө мягмар гарагт Милоуки Багс багтай тоглохоор боллоо.

Тус тоглолтод Шай Гилжус Александер 32 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, 5 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлн Уйллиамс 20 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, Исиа Хартенштайн 21 оноо, 8 самбар, Луйс Дорт 19 оноог авсан байна. Эсрэг багаас Жабари Смит 14 оноо, 6 самбар, Дилион Брүүкс 14 самбар, Алдерн Сэнгүн 13 оноо, 11 самбар, Жэйлн Грин 12 оноо, сэлгээнээс Амин Томпсон 19 оноог авч жигд тоглолт үзүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ